Ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өслөө


7 жил

Ажиллах хүчний судалгааны 2018 оны нэгдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.3 сая болж, 665.4 (52.6%) мянга нь эрэгтэй, 600.4 (47.4%) мянга нь эмэгтэйчүүд байна. 

Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2018 оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд 60.6 хувь, хотод 54.7 хувь, хөдөөд 73.1 хувь байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 2018 оны нэгдүгээр улиралд өмнөх улирлаас 1.8 пунктээр буурч, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр өссөн байна. 

Өмнөх оны мөн үеэс ажиллагчид 4.1 (0.4%) мянгаар, эдийн засгийн идэвхгүй хүн ам 36.5 (4.2%) мянгаар буурч, ажилгүй иргэд 7.6 (6.6%) мянгаар өссөн байна. 15, түүнээс дээш насны нийт хүн амын 823.5 (39.4%) мянга нь эдийн засгийн идэвхгүй хүн ам, үүнээс 37.3 хувь нь эрэгтэйчүүд, 62.7 хувь нь эмэгтэйчүүд байна. 

Эдийн засгийн идэвхгүй нийт хүн амын 264.0 (32.0%) мянга нь тэтгэврийнхэн болон өндөр настан, 255.1 (31.0%) мянга нь суралцагчид болон сурахаар явах гэж байгаа хүмүүс, 109.2 (13.3%) мянга нь хүүхэд асарсан, 67.2 (8.2%) мянга нь хөгжлийн бэрхшээлтэй, 54.6 (6.6%) мянга нь гэрийн ажилтай, 19.8 (2.4%) мянга нь өвчтэй байсан бол 53.6 (6.5%) мянга нь бусад шалтгааны улмаас эдийн засгийн идэвхгүй иргэд байна.

Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2018 оны 1 дүгээр улиралд 9.7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр, өмнөх улирлаас 2.4 пунктээр тус тус өссөн байна.

01(763)

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү