Москва хороолол, 1-р хорооллын орчимд ХАЛУУН УС 3 САР тасарна


7 жил

Москва хороолол, 1-р хорооллын баруун захын орон сууцнууд орчимд төвийн шугамыг солих тул гурван сар халуун ус хязгаарлана гэж Улаанбаатар дулааны шугам сүлжээ ХК-иас мэдээллээ. 

Тодруулбал, Хөрс худалдааны төв, Москва хороолол, 1-р хорооллын баруун захын орон сууц 32, 33, 34-р байр, Троллейбусны депо, Сонгинохайрхан дүүргийн ТҮК, Содон хороолол, Ханын материал орчимд тавдугаар сарын 16 буюу маргаашнаас эхлээн есдүгээр сарын 15-ныг хүртэл халуун ус хязгаарлан Хөрс худалдааны төвийн баруун урд талаас Ханын материал хүртэл 11и магистраль, дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хэсэгчлэн  хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн Харуул Алтай” хотхон, УС-15 УДДТөв, Улаан хуаран, Цайз,16-р хороолол, БЗД-ийн ТҮК, СОС хүүхдийн хотхон, БХЯам, “Төгөл хус” хотхон, Офицеруудын ордны замын хойд хэсэг орчимд хоёр сарын хугацаанд буюу тавдугаар сарын 16-наас долдугаар сарын 15-ныг хүртэл халуун ус хязгаарлах юм байна.

2018 ОНЫ ЗУНЫ ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ ХУВААРИЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү