Үндсэн хуулийн цэц хуралдана

Үндсэн хуулийн цэц хуралдана


7 жил

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахаар төлбөр төлөгчийн “... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох ...” арга хэмжээ авч болохоор заасан нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг баталгаатай хэрэгжүүлэх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр мэдээлэл ирүүлжээ.

Мөн дээрх хуульд, “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэсэн нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх тухай Үндсэн хуулийн заалтыг  зөрчиж байгаа эсэхийг хянан шийдвэрлүүлэхийг иргэд хүссэн байна.

Энэхүү маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 
 
 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү