Ж: Мөнхбат: "Баталгаагүй мэдээлэл цацсандаа уучлал гуйсан"

Ж: Мөнхбат: "Баталгаагүй мэдээлэл цацсандаа уучлал гуйсан"


7 жил

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ж.Мөнхбатыг хэвтэрт ортол нь зоджээ гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд цацагдсан.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат уг мэдээллийг үгүйсгэж “Н.Номтойбаярт зодуулсан гэдэг мэдээ би олж уншсан. Өмнө нь олон удаа ийм төрлийн мэдээлэл гарч байсан. Саяны мэдээлэл бол дэндүү юм гарсан байна лээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн орой хоёр сайт болон ТВ-9 телевизээр энэ мэдээлэл гарсан. ТВ-9 телевизийн сэтгүүлч баталгаажаагүй баримт цацсандаа уучлал гуйсан.

Миний бие ар гэрийн гачигдлаар чөлөө аваад, БНСУ-д байж байгаад өчигдөр Улаанбаатар хотод ирсэн. Энэ хооронд ийм мэдээлэл цацагдсан байна лээ. Энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл. Харилцан зодоон хийсэн явдал байхгүй. Одоогоор ар гэрийн гачигдалтай, хувь хүнийхээ хувьд ч сэтгэлзүйн таагүй нөхцөлд байна. Намайг харлуулах гэсэн хүмүүст хандаж битгий ийм юм хийгээч гэж хүсмээр байна” гэсэн тайлбар өгөв.

 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү