Д.Эрдэнэбат: Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох шийдвэр гаргавал Цэцэд хандана

Д.Эрдэнэбат: Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох шийдвэр гаргавал Цэцэд хандана


7 жил

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийнхээ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.

УИХ энэ долоо хоногт хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн хэдэн хувьд олгохоо шийдвэрлэнэ. Учир нь, ажлын хэсэг шийдвэрээ гаргажээ. Гэхдээ ажлын хэсэгт багтсан АН-ын бүлгийн хоёр гишүүнийг оролцуулахгүйгээр хуралдаж Засгийн газрын өргөн барьсан саналаар буюу нийт хүүхдийн 80 хувьд нь олгох шийдвэр гаргасан байна. АН-ын бүлгийн үүнийг эсэргүүцэж байгаа ажээ.

Тодруулбал, хориг тавихыг шаардаж Ерөнхийлөгчид хандах, бүр цаашлаад хүүхдүүдийг ялгаварлан гадуурхлаа гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү