ЭРДЭНЭТ-УЛААНБААТАР-ЭРДЭНЭТИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО


7 жил
 Эрдэнэт-Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний цагийн хуваарьт энэ сарын 13-наас буюу ням гарагаас эхлэн эхлэн өөрчлөлт орж байна. 

-Эрдэнэт-Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг 18.35 минутад хөдөлдөг байсныг зуны цагийн хуваарьт шилжүүлж 18.05 минут боллоо. Ингэснээр Улаанбаатар хотод маргааш өглөө нь 05.50 минут очдог байсан нь 06.30 минут болж өөрчлөгдлөө гэж “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Эрдэнэт” өртөөний дарга Ш.Эрдэнэчимэг мэдээллээ. 
Мөн  Улаанбаатараас Эрдэнэт рүү 20.20 минутаас хөдөлдөг байсан нь 20.05 минут, Эрдэнэтэд маргааш өглөө нь 07.35 минутад ирдэг байсан нь 07.20 минут болж өөрчлөгдөж байгаа ажээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү