УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ


7 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 2019 оны төсвийн орлогыг 9.7 их наяд, тэнцвэржүүлсэн орлого 8.9 их наяд, зарлага 10.9 их наяд байна гэж тооцжээ. Төсвийн алдагдлыг 2018 онтой харьцуулбал 1.9 функтээр буурсан буюу ДНБ-ий 6.1 хувь байна гэж үзжээ. Төсвийн хүрээний мэдэгдлийн гол ач холбогдол нь Монгол Улсын эдийн засгийн дунд болон урт хугацаанд тогтвортой байлгах, зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхний өсч хөгжих боломжийг бүрдүүлсэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Монгол Улсын эдийн засгийг 2019 онд найман хувиар өснө гэж тооцжээ. Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдэж буй Монгол Улсын өрийн хэмжээ жил дараалан бууж 2019 онд ДНБ-ий 55.4 хувьтай тэнцэнэ гэж тооцсон байна.

Харин үдээс хойш УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодУИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар зөвхөн энэхүү асуудлыг л хэлэлцэх юм. лого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсох юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү