Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/390 дүгээр захирамжаар Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ болгосонтой холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл долоо хоног бүрийн Баасан гарагийн 20:00 цагаас Даваа гарагийн 04:00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн.
Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болсон.

Даваа гарагаас Баасан гарагийн 20:00 цагийн хооронд одоо мөрдөгдөж буй замналын дагуу, харин Баасан гарагийн 20:00 цагаас эхлэн Ням гарагийг дуустал доорх зураглалын дагуу явуулахаар тус тус шийдвэрлэлээ хэмээн Нийслэлийн Тэврийн газраас мэдээллээ.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтээ 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
0
0
0
0
0
0