Бразилын залуу од, хөлбөмбөгчин Неймар “Барселонагаас ПСЖ рүү 222 сая еврогоор үнэлэгдэн шилжиж дэлхийн дээд амжилт тогтоож байсан. Тэгвэл энэ удаад дахин өндөр үнээр үнэлэгдэн /260 сая евро/ Рейл мадридад очих сурагтай. Реал мадрид багийн ерөнхийлөгч Флорентино Перес Неймарыг өөрийн багтаа урвуулан авна, ингэхийн тулд 260 сая евро төлөхөд бэлэн бөгөөд энэ мөнгийг босгохын тулд таван тоглогчоосоо салахад бэлэн гэж мэдээлсэн байна.
Мөн “Реал”-ын төлөөлөгчид өнгөрсөн гуравдугаар сард Риод очин Неймарын аавтай уулзсан гэнэ. Тэр үед хэвлэлээр “Реал”-тай хэлэлцээр хийж эхлэхийг Неймар өөрөө ааваасаа хүссэн” гэсэн мэдээлэл гарч байв.
Хамгийн үнэтэй тоглогч Неймар энэ улиралд 30 тоглолтод оролцож, 28 гоол оруулаад байгаа.