Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн нэрэмжит танхим нээжээ


8 жил

   Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит танхимыг СУИС-ийн Театрын урлагийн сургууль дээр нээжээ. Танхимын нээлтэд театрын урлагийн үе үеийн нэрт уран бүтээлчид хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн байна.

Мөн танхимын нээлтийн ёслолын үеэр сурлагын амжилт, идэвх зүтгэлээрээ оюутан залуусыг манлайлсан “Жүжиглэх урлаг” хөтөлбөрийн 3В курсын оюутан Б.Будхүү, Жүжиглэх урлаг” хөтөлбөрийн 2А курсын оюутан О.Самданпүрэв нарыг “Гомбосүрэн” сангийн тэргүүн С.Батмягмар 1.5 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлгээр шагнаж урамшуулжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү