Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцээд ногоо, цэцэг тарих цаг эхэлдэг. Өнөөдөр та бүхэндээ цэцэгчин Г.Батжаргалтай хамтран Глоксиния буюу баримгана цэцгийг хэрхэн тарих талаарх зөвөлгөөг таньд хүргэж байна.
Глоксиния буюу баримгана цэцэг хүн төрөлхтөнтэй ижилсээд 200 орчим жил болж байна. Тун үзэсгэлэнтэй бөгөөд өргөн тархсан булцуут ургамал. Гоёл чимэглэлийн ургамлын төрөлд орох бөгөөд үнэхээр үзэсгэлэнтэй цэцэгстэй.
Баримгана богино шилбэтэй, болцуут үндэстэй, навч нь 10-20 см урт, 8-15 см өргөн, өндгөн, зүрхэн том өргөн, цайвар ногоон, үслэг навчтай.