85 мянган оюутан ЭМД-ын хөнгөлөлтийг хүртэж чадахгүй байна


7 жил

Орон нутагтаа даатгалаа төлсөн оюутан дүүргийн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч болдог ч хөнгөлөлттэй үнээр эм авах боломжгүй юм. Учир нь гэрээтэй эмийн сангууд нэгдсэн санд үүссэн жагсаалтын дагуу харьяа дүүргийнхээ иргэдэд энэ хөнгөлөлтийг үзүүлдэг байна.   

Уг нь даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан 183 нэр төрлийн 800 орчим эмийг 40-80 хувийн хөнгөлттэй үнээр авах эрхтэй. Түүнчлэн хэвтэн эмчлүүлэх, үзлэг оношлогоонд орох зэрэг 14 төрлийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын хүрээнд авдаг. Өөрөөр хэлбэл эмийн санч хөнгөлөлттэй жороор эм олгохдоо иргэний үнэмлэхийг нь заавал шаарддаг байна. Ингээд бичиг баримт нь орон нутгийн харьяалалтай бол хөнгөлөлт эдлэх боломж хаагддаг. Журмын дагуу сургуулийнхаа тодорхойлолтоор даатгалд хамрагдаж болох ч оюутнуудын дунд хамрагдалт хангалгүй байгаа юм.

Оюутнууд төдийгүй иргэд мэдлэг мэдээлэл муутайгаас эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүй. Заавал даатгуулах даатгал гэдгийг ойлгодоггүйгээс ийм байдал үүсдэг аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү