Жолооч эмэгтэй рүү дайрсан залуугийн эрхийг хаслаа


7 жил

Замын хөдөлгөөнд оролцож байхдаа эмэгтэй жолооч руу дайрч, хүч хэрэглэхийг завдсан Тоёота Приус маркийн 37-05 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн бичлэг олон нийтийн сүлжээнд багагүй шуугиан дэгдээгээд амжсан. Тэрбээр энэ үйлдлээ "эмэгтэй надад шаардлагыг буруу тавьсан, би шаардлагыг зөвөөр хүлээж авч чадаагүй" гэж тайлбарлажээ.

Үүнийхээ дараа тэрбээр Чингэлтэй дүүргийн III хороо Жуулчины гудамж Урт цагааны замд хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрсөн нь нотлогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч, тавин нэгжээр торгож арга хэмжээ тооцжээ.

Эрхэм жолооч та бүхнийг замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Altantuya [27.123.214.xxx] 7 жил
ЭНЭ ДАВАРСАН МЭДЛЭГ ТУТМАГ ЗАЛУУСТ ИНГЭЖ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗӨВ .ЗАРИМ НЬ АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙГАА ШҮҮ