Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох замын ажил эхэлжээ.
Энэ ажилтай холбоотойгоор ПК 00+950 с ПК 01+110-ын хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарласан байна. Зам засварын ажлын хүрээнд тавдугаар сарын 2-ноос эхэлсэн хөдөлгөөний хязгаарлалт ирэх зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Нэгдүгээр хорооллын арын замын хэсэг газар шороогоор байдаг тул түүнийг асфальт болгон сайжруулж буй гэнэ. Иймээс хөдөлгөөн хязгаарласан дээрх хугацаанд бусад холбоос замыг сонгохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас санууллаа.