Зуслангийн амуудад мэдээллийн самбар байрлуулна


7 жил

Нийслэлийн ногоон бүсэд газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөх боломжтой эсэхийг мэдээлэх зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн 26 аманд Зуслангийн ерөнхий төлөвлөгөө болон хамгаалалтын бүсүүдийг давхцуулан харуулж, өмчлөх боломжтой нэгж талбаруудыг иргэдэд ойлгомжтой байдлаар харуулах мэдээллийн самбарыг байршуулахаар бэлтгээд байна.

Тус самбарыг зуслангийн амуудад байршуулснаар иргэд өөрсдийн эзэмшил газраа өмчлөх боломжтой эсэхийг харах боломж бүрдэж байгаа юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү