Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллахаар болжээ. Тэрээр өнөөдрөөс 10-ныг хүртэл Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллах юм байна. Ерөнхий сайд орон нутагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзалт хийж, эмнэлэг, сургууль, жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Засгийн газар иргэдээ баталгаатай, чанартай хүнсээр хангаж, улмаар хүнс экспортлох орон болох зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны хуралдаанаар малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг жил бүрийн тавдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 20 хүртэл орон даяар явуулахаар шийдвэрлэсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллах үеэрээ энэ ажлын жилийн нээлтэд оролцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ерөнхий сайд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллана
9 жил /2018-05-07 03:05:16 GMT+8/
М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл туслах нь яриаг маань тасалж, биед маань халдлаа
472
3 долоо хоног
Ц.Идэрбат: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан 58 малчин өрхөд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгнө
1334
3 долоо хоног
Д.Ганбат: Баавгайд алим, мандарин тавьж өгөх мөнгө байдаг хэрнээ баавгайтай тэмцэх буу байхгүй
3124
1 сар
Т.Доржханд: Яамдууд тендер хийдгээ болино. Худалдан авалтын үнэлгээг AI-р шийдвэрлэдэг болно
3426
1 сар
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
3835
3 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
82380
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
75693
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд