Нобелийн шагналын Утга зохиолын төрлийг олгодог Шведийн Академид үүссэн бэлгийн дарамттай холбоотой хэргийн улмаас энэ жил утга зохиолын шагналтан тодруулахгүй байх шийдвэр гаргажээ.
1901 оноос хойшх түүхэн хугацаанд утга зохиолын Нобелийн шагналтан тодруулалгүй өнжиж байсан тохиолдол цөөнгүй бий. Гэхдээ энэ жилийнх шиг бэлгийн дарамттай холбоотой асуудал гарч байгаагүй аж. Дэлхийн дайнуудын үед зургаан жил шагнал олголгүй алгасч байсан бол 1935 онд шагнал авах хүн тодроогүй алгасч байжээ. Олон нийтийн итгэлийг алдсан гэдэг шалтгаанаар ийм шийдвэр хүрснээ Шведийн Академи тайлбарлалаа.
Сануулахад, Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Шведийн Академиас санхүүждэг урлагийн төслийн ахлагч, Францын гэрэл зурагчин Жан Клод Арногийн эсрэг 18 эмэгтэй бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдол мэдүүлсэн. Уг хэрэгтэй холбоотой зарим хэрэг явдал Шведийн Академийн эзэмшил байранд болсон нь илэрч, байдлыг улам дордуулжээ.