Бурхантай хөшөөний ард зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгаж эхэллээ


7 жил

Зайсангийн аманд байрлах, Бурхантай хөшөөний ард зөвшөөрөлгүй барьсан таван давхар барилгын карказыг өчигдрөөс буулгаж эхэллээ.

Уг ажлыг гүйцэтгэхэд 5-7 хоног шаардах гэнэ. Ажлын хөлсийг зөвшөөрөлгүй барилга барьсан компаниас гаргуулах бөгөөд буулгах ажлыг “Мөнгөн хошуут хүлэг” компанийнхан гүйцэтгэж байгаа аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн хоёрдугаар сард Тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөл авалгүйгээр барьсан барилга, хашааг буулгах тушаалыг гаргасан. Тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд  дээрх ажил хийгдэж байгаа юм.

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Яармагийн гүүрнээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу хашаа, барилга байшин барьсан 28 иргэн, аж ахуйн нэгж байгаа бөгөөд бүгдийг нь буулгах юм байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү