ЕБС-ийн сурагчдын дунд ЦЭЦЭГ СОЛИЛЦОХ өдөрлөг болно


7 жил

   Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, JCI Их хүрээ салбар байгууллага хамтран "Нэг цэцэг - Нэг дэлхий" төслийг хэрэгжүүлж буй. Тэгвэл уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын утаа ихтэй бүсэд орших Нийслэлийн ерөнхий боловсролын 14-н сургуулийн дунд эко орчин бүрдүүлэх, анги танхимын агаарын чанарыг сайжруулах, хүүхдүүдийг байгальд хайртай, хариуцлагатай, эерэг хандлагатай, иргэн болгон төлөвшүүлэх зорилготой цэцэг солилцох “Цэцгийн баяр - 2018” өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулах гэж байна.

Өглөө 09.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхлэх уг өдөрлөгт 1500 хүүхэд өөрсдийн гараар тарьж үрслүүлсэн цэцгээ сонгогдсон сургуулиудын 1500 сурагчдад гардуулах бөгөөд JCI Монгол байгууллагуудын салбаруудын төслийн танилцуулга, урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү