“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээний хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн академич Р.Отгонбаатарын эртний үеийн судар бичиг, эд өлгийн цуглуулгаас дэлгэсэн үзэсгэлэн Төрийн Түүхийн музейд өчигдрөөс эхэлж тавигдлаа. Эл цуглуулага нь сарын турш толилуулагдах бөгөөд ард иргэд үзэх боломжтой юм.
Академич Р.Отгонбаатар гуай өөрийн эртний үеийн судар бичиг, эд өлгийн цуглуулгаа хүрэлцэн ирсэн зочдод тайлбарлаж, танилцуулсан юм.
Ингээд эртний үеийн судар бичиг, эд өлгийн цуглуулгын заримыг фото кадраар хүргэж байна.