"Цэвэрч Баянзүрх" аяны хүрээнд 330 тонн хог хаягдал цэвэрлэв


7 жил

"Цэвэрч Баянзүрх" аяны хүрээнд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд хариуцсан бүсийн явган хүний зам болон нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, модны хэлбэржилт тайралт, ногоон байгууламжийн усалгаа арчилгааг өдөр бүр тогтмол хийж ажиллаж байна. Тухайлбал, дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд 2018 оны дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд нийт 413.205 мкв талбайн 330 тонн хог хаягдлыг цэвэрлэж зөвшөөрөлгүй наасан 151 ширхэг зар сурталчилгааны хуудсыг хуулжээ. Түүнчлэн арванхоёрдугаар хорооны гуу жалга, далан сувгийн дотор үүссэн 110 тонн хог хаягдлыг цэвэрлэж ажиллалаа гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийг албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү