Бүх төрлийн паспорттай иргэд Уругвай улс руу 30 хоног визгүй зорчино


7 жил

   Уругвай Улсын Гадаад харилцааны дэд сайд Ариель Бергамино өнгөрсөн сард Монгол Улсад айлчлал хийсэн. Энэ үеэр тэрбээр "Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурсан юм.

Өнөөдөр тус хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газраас баталлаа. Ингэснээр иргэд хоёр улсын хилээр харилцан нэвтэрсэн өдрөөс хойш 30 хоногоос илүүгүй хугацаанд виз авах шаардлагагүй болж байна.

Мөн Уругвай Улс нь манай улстай бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх хэлэлцээр байгуулсан Өмнөд Америкийн гурав дахь улс болж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү