Ажлын хэсгийнхэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллав


7 жил

  Архидан согтуурахтай тэмцэх тухай болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн зарим гишүүд өчигдөр Сэтгэцийн үндэсний эрүүл мэндийн төвд ажиллав.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь болон Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Б.Баасандорж, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийн гишүүд болох Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга Ш.Батболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ажилтнуудад эхлээд Сэтгэцийн үндэсний эрүүл мэндийн төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл эмнэлгийнхээ тусламж, үйлчилгээний өнөөгийн байдлын талаар танилцуулав.

Танилцуулгадаа, эрх зүйн орчин, хүний нөөц, эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал, хүүхэд, өсвөр үеийн сэтгэц, зан үйлийн эмгэг, сэргээн засах үйлчилгээ, яаралтай тусламж, сэтгэцэд нөлөөт эмийн хэрэглээний байдлын талаар мэдээлэл өглөө. Мэдээлэлтэй холбогдуулж Ажлын хэсгийн гишүүд тодорхой асуулт асууж, хариулт авсан.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү