Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын газар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг иргэдийн саналаар тодруулахаар санал асуулга явуулж эхэлсэн.
Долоо хоногийн өмнө эхлүүлсэн энэхүү санал асуулгаа өнөөдөр 22.00 цагт хаах юм байна.Хамгийн их санал, хуулийн шаардлага хангах нэр дэвшигчийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэн томилуулахаа мэдэгдсэн юм. АТГ-ын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байх ёстой. Дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байх юм.
Санал асуулга хаагдахаас өмнө саналаа өгөх бол энд дарна уу?