Машин хулгайлан өнгийг нь өөрчлөн зардаг бүлэг этгээдийг илрүүлжээ


7 жил

   Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд “Приус” маркийн машин хулгайлж, улсын дугаар, өнгө үзэмжийг нь өөрчилж зардаг бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ. Сэжигтэн этгээдүүд өнгөрсөн хугацаанд нийт 30 гаруй авто машиныг хулгайлсан гэдгийг эхний шатны мөрдөн байцаалтаар тогтоогдож байгаа аж. Тэд хулгайлсан машиныхаа улсын дугаарыг солиулж, өнгө үзэмжийг нь өөрчлөн засварлаж цааш нь худалдаалдаг сүлжээтэй болсон байжээ.

Цагдаагийн газраас одоогоор хулгайд алдагдсан, өнгө үзэмжийг өөрчилсөн арван машиныг хураан авчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү