П.Идэржавхлан тоглолтынхоо үеэр эхнэртээ гэрлэх санал тавьжээ

П.Идэржавхлан тоглолтынхоо үеэр эхнэртээ гэрлэх санал тавьжээ


7 жил

    Дуучин П.Идэржавхлан болон жүжигчин З.Онон нарын гэр бүл залуу үеийн төлөөлөл болсон сайхан гэр бүл. Хосууд өдгөө хоёр хүүхдийн ээж аав.  Дуучин Идэржавхлан эхнэртээ нэгэн гэнэтийн бэлэг барьж  эхнэрээ төдийгүй үзэгч олны сэтгэлийг хөдөлгөж баярын нулимсийг нь дуслуулаад авав.

Идэржавхлан тоглолтынхоо үеэр хайртай бүсгүйдээ гэнэтийн бэлэг барин гэрлэх санал тавиад амжжээ. Тайзнаа хоёр охины хамтаар гарч ирэн эхнэртээ тус видеог хүргэн араас нь гэрлэх санал тавин сандаргаад авсан тэрээр "Хамгийн сайхан мөчийг минь хамтдаа хуваалцах уу найзууд минь ханьдаа хайртайгаа илэрхийлсэн хамгийн нандин мөчүүд" хэмээсэн бөгөөд хосууд ирэх зургадугаар сард хуримаа хийхээр товложээ. Харин гэнэтийн бэлэг хүлээн авсан жүжигчин Онон "ХАЙРТАЙ. Сэтгэл догдлоод нулимс урсаадл амнаас үг эвлэж гардаггүйн байна лээ" хэмээсэн байна. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү