Холливудын нэрт жүжигчин Дуэйн Жонсон энэ сарын 17-нд гурав дахь охиноо өлгийдөн авчээ. Тэрээр бяцхан Тиана мэндэлсэн талаар өөрийн инстаграм хуудсандаа нийтэлж, үзэгч, шүтэн бишрэгчидтэйгээ аз жаргалтай мөчүүдээ хуваалцсан байна.
Өнгөрсөн 12-р сард Дуэйн дахиж охинтой болох гэж буйгаа зарласан бөгөөд хүүтэй болохыг хүсдэг, даанч санаснаар нь болохгүй байгаа. Гэхдээ хичээж байгаа тухайгаа хошигнон ярьсан юм.