Цаначид “Максимаха-2018” тэмцээнээс зургаан медальтай ирлээ

Цаначид “Максимаха-2018” тэмцээнээс зургаан медальтай ирлээ


7 жил

   ОХУ-ын Байгаль нууранд “Максимаха-2018” цанын олон улсын тэмцээн болж, Монголын баг тамирчид зургаан медаль хүртлээ. Тэмцээний өсвөрийн спринт төрөлд Б.Өсөхбаяр алтан медаль, эмэгтэйчүүдийн 30 км-ын зайд Э.Ариунтунгалаг алт, Э.Ариунзул мөнгө, А.Энхтуул хүрэл медаль хүртсэн байна.

Харин 10 км-ын зайд болсон тэмцээнд А.Билгүүн алт, 20 км-т Д.Мөнх-Оргил мөнгөн медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ. Энэ тэмцээнд ОХУ, Монгол, Герман, Тайландын баг тамирчид өрсөлдсөн бөгөөд манай улсаас тус тэмцээнд долоон дасгалжуулагч, 31 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү