Хойд хөрш сансар судлалын салбарт бараг бүгдэд нь анхдагч улс. Октябрын хувьсгалын 50 жилийн ойг ЗХУ-ын Засгийн газар сансарын нислэгээр мялаахаар шийдэж "Союз-1" (Союз хөтөлбөрийн анхны нислэг) хөлгөөр нисэгч Владимир Михайлович Комаров сонгогдсон бөгөөд харин Юрий Гагарин түүний орлон нисэгчээр бэлтгэгдэж байв.
Сансарт үүргээ гүйцэтгэсэн ЗХУ-н хошой баатар, хурандаа Владимир Комаров буух замдаа осолдож Оренбург мужын нутагт түүний нүүрс болчихсон цогцос дэлхий дээр 1967 оны 4-р сарын 24 ний энэ өдөр газардсан байна.
Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй