Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2018 оны 04 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.
2018 оны 04 дүгээр сарын 25-наас 04 дүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар бороо, 28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 26-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 27-нд зарим газраар, 28-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 27, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.