Хөлбөмбөгийн ДАШТ-ний түрүүлсэнд багт очдог Алтан дагина хэмээх цом өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн дэлхийн хотуудаар аялаж эхэлсэн. Тэгвэл энэ цом манай улсад өнөөдөр ирээд байгаа юм. Алтан цом зөвхөн энэ өдөр саатаж байгаа юм.
Шангри-Ла Молл-ын 1 давхарт 13:00-20:00 цагийн хооронд цомыг өөрийн нүдээр харж, цомтой хамт дурсгалын зураг даруулах гэж оочирлож буй хүмүүсийн цуваа маш их байхн сацуу н.Ганхүү Алтан цомн талаар тайлбар мэдээллийг хүргэж байсан юм.
Уг цом нь өчигдөр Тайланд улсаас цомын аялалд зориулагдсан Бонг-770 онгоцоор нисэж ирсэн бөгөөд тэр үед хөтлөгч н.Ганхүү мөн тэнд байсан талаараа онгоцонд хөлбөмбөг тоглож үзсэн талаараа дурьдсан юм. Үүгээр ч зогсохгүй "Алтан дагина" цомын талаар олон олон баримтууд хуучилж байсан юм.