Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монголд айлчилна


7 жил

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд хатагтай Сушма Свараж энэ сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэ удаагийн айлчлал нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд 42 жилийн дараа манай улсад хийж буй айлчлал юм. Өмнө нь 1976 онд Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Я.Б.Чаван Монгол Улсад айлчилж байжээ.

Айлчлалын үеэр Монгол, Энэтхэгийн Хамтарсан хорооны VI хуралдааныг зохион байгуулж, Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү