Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ


7 жил

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15, 16 дугаар тушаалаар Анхан, Давж заалдах болон Хяналтын шатны шүүхийн шүүгчийн, Анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. 

 Тус сонгон шалгаруулалтын Анхан болон Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтын "Суурь шалгалт” өнөөдөр (2018.04.23) эхэллээ. "Суурь шалгалт” нь ёс зүйн сорилын шалгалтаар эхэлж, зан төлөвийн ярилцлага, монгол хэлний бичгийн болон ярианы чадварын шалгалт, хэрэглээний програм ашиглах чадварын шалгалтаар үргэлжилнэ. "Суурь шалгалт”-д 60 ба түүнээс дээш оноо авсан нэр дэвшигч "Тусгай шалгалт”-д оролцох эрхтэй болно.

Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа  нэр дэвшигчдийн мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийнwww.judcouncil.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү