Галд амиа алдсан бүсгүйг төрсөн дүү нь боомилж хөнөөгөөд, байрыг нь шатаасан байжээ


7 жил

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хотхоны 112 дугаар байрны есөн давхарт энэ сарын 21-ний шөнө гал гарч, 27 настай бүсгүй амиа алдсан талаар бид мэдээлсэн билээ.

Дөнгөж сая албаны эх сурвалжаас авсан мэдээллээр уг бүсгүй гадны нөлөөтэй амиа алдсан байжээ. Тодруулбал, түүний хоолойг боож, амийг нь хөнөөн, улмаар хэргийн ул мөрийг устгахаар гэрийг нь галдан шатаагаад зугтаасан байжээ.

Талийгаач нь эмэгтэй, 27 настай ганц бие Э байсан бөгөөд түүнийг төрсөн дүү 19 настай эрэгтэй Б, найз 20 настай Э-гийн хамт хувийн өс хонзонгоор бүлэглэн хөнөөжээ. Энэ гэмт хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг этгээдүүдийг цагдан хорьжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү