Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас зүүн хойш 60 км-т Зэрлэг 3-р баг “Горхины эх Ухантын ам” гэдэг газар гарсан ойн түймрийг энэ сарын 20-ны өдрийн 15:40 цагийн орчим буюу тав хоногийн дараа бүрэн цурманд оруулжээ.
Галын тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 2018.04.15-ны өдрийн 20:13 цагт ирсэн бөгөөд түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 64 алба хаагч, 5 автомашин, орон нутгаас 116 иргэн, 9 автомашин, нийт 180 хүн, 14 автомашин, бусад техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.