"Нойрсож буй гүнж" хүүхэлдэйн кинонд гарах цайз нь Германы Бавари мужид өдгөө ч байдаг гэнэ. Энэ цайзыг II Людвиг хаан XIX зуунд буюу 1869 оноос эхлэн бариулж эхэлжээ. Гуравхан жилийн дотор барина гэж тооцоолж байсан боловч энэ аварга байгууламжийг барихад ахиад хэдэн арван жилийг зарцуулсан байна.
II Людвиг хаан ахуйдаа ердөө 170 өдөр л шилтгээндээ амьдарсан бөгөөд түүнийг нас барах үед цайзын 200 гаруй өрөөнөөс ердөө 14-ийг нь л бүрэн дуусгасан байсан аж.
Цайз, шилтгээнүүдийн хувьд жилд ирдэг жуулчдын тоогоор Нойшванштайн бусдыгаа тэргүүлдэг байна.