Та үүнийг мэдэх үү: Frozen хүүхэлдэйн кинон дээр гардаг сүм нь бодит ертөнцад байдаг бөгөөд гэгээн Олафийн сүмээс сэвэдлэн кинондоо тусгасан байна. Мөн 150 сая доллараар бүтсэн энэ хүүхэлдэй бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой киноны 11-т, хүүхэлдэйн киноны 1-т жагсаж байна.
Норвегийн Балестрандад байх Гэгээн Олафийн сүм нь мөн "Англи сүм" гэдгээрээ олонд танигдсан бөгөөд барилгын ажлыг нь энэ хавийн уулсын ойролцоо өөрийн дурлалт залуу Кнут Викнетэй амьдарч байсан англи эмэгтэй Маргарет Грийн эхлүүлжээ. Тэрээр маш их сүсэг бишрэлтэй хүн байсан учир сүмийн барилгыг эхлүүлэх шалтгаан болжээ. Харамсалтай нь сүм баригдаж дуусахаас өмнө өөрөө нас барсан байна. Хүүхэлдэйн киноны цасан хүнийг мөн Олаф гэдэг.