50 мянган ядуу өрхөд түлшний дэмжлэг үзүүлнэ


7 жил

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэхдээ, агаарын бохирдлыг бууруулахын тулд 50 мянган ядуу өрхөд түлшний дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдлээ. Тэрээр “Боловсруулсан түлш,цахилгаан халаагуур, түрээсийн болон хөнгөлөлттэй орон сууцаар хангах ажлуудыг хэрэгжүүлж байна. Ядуу 50 мянган өрхөд түлшний дэмжлэг үзүүлнэ. Хуулиар хатуу хянаж ажиллана” гэлээ.

Засгийн газраас 2019 оны 5 дугаар сарын 15-наас түүхий нүүрсийг нийслэлд оруулахгүй байх тогтоол гаргасан билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү