Цагдаагийн албан хаагчдын байранд гал гарчээ


7 жил

   Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Home plaza” худалдааны төвийн ард байрлалтай цагдаагийн албан хаагчдын 13 давхар орон сууцанд өнөөдөр 12:30 цагийн үед гал гарчээ. Орон сууцны найман давхрын айлд гарсан гал хурдан хугацаанд тархжээ. Нийслэлийн Онцгой байдлын газар дуудлага хүлээн авсан даруйдаа галыг унтраахаар хоёр анги, хоёр тасаг илгээж галыг бүрэн унтраасан байна. Юунаас болж гал гарсан нь одоогоор тогтоогдоогүй байгаа ажээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү