Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Дубай


6 жил

   Дэлхийн хамгийн өндөр барилга нь 2014 оны нэгдүгээр сарын 4-нд Дубай хотод нээлтээ хийсэн билээ. Уг Kingdom барилга нь 828 метр өндөр бөгөөд барилгыг зургаан жилийн дотор барьжээ. “Бурж Дубай” гэдэг нь арабаар "Дубайн цамхаг" гэсэн үг бөгөөд 162 давхар, дотоод талбай нь сая гаруй хавтгай дөрвөлжин метр аж. “Бурж Дубай” люкс ангиллын өрөө, албан тасалгаа, зочид буудал, жижиглэн худалдаа эрхэлдэг газрууд байрладаг.  

Энэхүү цамхаг Нью-Йоркийн хамгийн өндөр барилга болох Эмпайр-стейт-билдингээс бараг хоёр дахин өндөр. Харин өмнө нь дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байсан Тайванийн нийслэлийн цамхгийг 300 метрээр ардаа орхилоо.  



Мөн Дубайн цамхгийг босгогчид энэ барилгын ялгагдах онцлог нь 124 давхарт байрлах орчныг харах талбай болон хамгийн өндөрт байрлах орон сууц хэмээн үзэж байна. Цамхаг орчин үеийн дизайны бүхий л дэвшилттэй хэлбэрийг ашигласан хэдий ч архитектурт нь исламын ёс заншлын нөлөө шингэсэн гэж үздэг. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү