УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий этгээд оффшор данс эзэмшдэг

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий этгээд оффшор данс эзэмшдэг


7 жил

АТГ-ын цахим хуудсанд мэдээлснээр оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн, уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт мэдүүлжээ.

Эдгээр албан тушалтнуудын дунд УИХ-ын хэд хэдэн гишүүн байна. УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар болон Сү.Батболд нар оффшор дахь хөрөнгөө шилжүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, гишүүн Б.Дэлгэрсайхан нарын хамаарал бүхий этгээдүүд буюу гэр бүлийн гишүүд оффшор бүсэд данс эзэмшдэг аж. Сингапурт нэг өрөө орон сууц худалдан авах доод үнэ 350 мянган ам.доллараас эхэлдэг байна.  

Мэдүүлэг гаргагч

Албан тушаал

Хамаарал бүхий этгээд

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр

Тайл-бар

1

Л.Энх-Амгалан

УИХ-ын гишүүн

Охин

Сингапур улс

Үл хөдлөх хөрөнгө орон сууцтай, зээлийн данс эзэмшдэг, мөн охин нь суралцдаг.

2

Б.Дэлгэрсайхан

УИХ-ын гишүүн

-

Швейцарь улс

2 данс эзэмшдэг

3

Б.Асралт

Гаалийн ерөнхий газрын дарга

Дүү

Хонконг

Цалингийн данс эзэмшдэг

4

Б.Соёлмаа

Авлигатай тэмцэх газрын ажилтан

Дүү

Ирланд улс

Харилцах данс эзэмшдэг

Сингапур дахь Элчин сайдын яам:

5

С.Амардөлгөөн

2 дугаар нарийн бичгийн дарга

-

Сингапур улс

Цалингийн данс эзэмшдэг

6

Ж.Соёлмаа

2 дугаар нарийн бичгийн дарга, консул

-

Сингапур улс

Цалингийн данс эзэмшдэг

Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар: 

7

Л.Пүрэвсүрэн

Байнгын төлөөлөгч

Эхнэр, охин

Швейцарь улс

Цалингийн данс эзэмшдэг

8

А.Ариун

1 дүгээр  нарийн бичгийн дарга

Нөхөр

Швейцарь улс

Цалингийн данс эзэмшдэг

9

Э.Батзориг

Байнгын төлөөлөгчийн орлогч

-

Швейцарь улс

Цалингийн данс эзэмшдэг

10

Н.Ачгэрэл

Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх

-

Швейцарь улс

Цалингийн данс эзэмшдэг

11

Д.Мөнхжаргал

Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх

Эхнэр

Швейцарь улс

Цалингийн данс эзэмшдэг

12

Б.Золтуяа

Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх

Нөхөр

Швейцарь улс

Цалингийн данс эзэмшдэг

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа

13

С.Эрдэнэ

Ерөнхий консул

-

Хонконг

Цалингийн данс эзэмшдэг

14

Б.Галданжамц

3 дугаар нарийн бичгийн дарга

-

Хонконг

Цалингийн данс эзэмшдэг

15

Б.Мөнгөн

Консул

-

Хонконг

Цалингийн данс эзэмшдэг

16

С.Сатай

Консул

-

Хонконг

Цалингийн данс эзэмшдэг

Оффшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн дээрх 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэж,  бүртгүүлжээ.  

Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банканд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр дууссан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү