Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийг хөтөлдөг. Энэ дагуу 2017 оны төрийн албан хаагчдын тоо, мэдээллийг нэгтгэж дуусчээ.
Улсын хэмжээнд 2017 онд 14 сургууль, 25 цэцэрлэг баригдаж, нийслэлийн Баянгол дүүрэгт 120 ортой хүүхдийн болон ахмадын эмнэлэг, Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг зэрэг хэд хэдэн эмнэлгийг ашиглалтад оруулж, өргөтгөснөөр эдгээрт ажиллах ажиллагсадын тоо шинээр нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор 2017 оны төрийн албан хаагчдын тоо бүртгэлээр төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо 3000 гаруйгаар өссөн үзүүлэлт гарч байна.
Харин төрийн захиргааны албан хаагчдын тоог 2016 онтой харьцуулахад өсөөгүй аж.