Хөлбөмбөгийн ДАШТ-ний түрүүлсэнд багт очдог Алтан дагина хэмээх цом өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн дэлхийн хотуудаар аялаж эхэлсэн. Тэгвэл энэ цом манай улсад ирэх даваа гараг буюу 4-р сарын 23-нд ирэх юм. Энэ өдөр та МХБХ-ны ногоон талбайд болон Шангри-Ла Молл-ын 1 давхарт 13:00-20:00 цагийн хооронд цомыг өөрийн нүдээр харж, цомтой хамт дурсгалын зураг даруулах алтан боломжтой болж байгаа юм.
"Алтана дагина" МХБХ-ны ногоон талбайд хэсэгхэн хугацаанд саатах бөгөөд энэ хугацаанд Урлаг спортын одод хоёр дахь жилдээ хөлбөмбөгөөр хүч үзнэ. Өнгөрсөн жилийн "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн аварга "Эрчим", МХБХ-ны цомын эзэн "Улаанбаатар сити" клубүүд "Супер цом"-ын төлөө тоглох юм.
"Оддын хөлбөмбөг" 10:00, "Алтан цомын айлчлал" 11:00, Эрчим - Улаанбаатар сити /Супер цом/ 12:30 үйл ажиллагаанууд болох бөгөөд үнэ төлбөргүй болно.