Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Алтай констракшны Саруул хотхоны барилгын ажил хийж байсан кран унаж хүн гэмтсэн гэсэн 17:40 цагт өгснөөр ирүүлснээр Нийслэлийн аврах анги -105 бүлгийг очиход тус хорооллын барилгын ажил хийж байсан 36 метрийн өндөртэй кран унаж, кранист 36 настай, эрэгтэй гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Кран унасны улмаас 4 автомашинд эвдрэл үүсч, Баянмонгол хорооллын 919 дүгээр байрны дээврийн хэсэг нурсан байдалтай байсан байна. Одоогоор мэргэжлийн байгууллагууд шалгаж байна.