10:00 цагт “Хөгжлийн үндэс” төсөл хэрэгжиж эхэллээ. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Кристина Ноблийн хүүхдийн сан олон улсын байгууллагууд 2018 онд хэрэгжүүлэх зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” төслийг эхлүүлж байна. 

11.30 цагт СХД-ийн улаанчулуутын хогийн цэгт баригдах цэцэрлэгийн нээлт болно.

12:00 цагт СХД-ийн 30-р хороонд шинэ цэцэрлэгийн нээлт.

14:00 цагт СХД-ийн 26-р хороонд шинэ цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа болно. 

12:00 цагт УУХҮ-ийн яамны хурлын танхимд "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хуралтай. Хуралд сайд Д.Сумъяабазар болон газрын дарга нар оролцоно. 

12:00 цагт "Диализын төв болон шинэ технологиуд" танилцуулах арга хэмжээнд урьж байна.  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Диализын төвийн үйл ажиллагааг эхэлсний болон Австри улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эхний ээлжинд ирсэн шинэ тоног төхөөрөмжөө үйл ажиллагаандаа нэвтрүүлснээ танилцуулах зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж байна.

Арга хэмжээнд: ХЗДХ-ийн сайд, ЭМЯ, Сангийн яам, АЕГ, ХСИС

15:30-16:00 цагт Стандарт, хэмжил зүйн газар Туркийн стандартын институттай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах үйл ажиллагаа болно. Энэхүү төлөвлөгөөнд дараах ажлуудыг тусгасан. Тухайлбал, стандартчилал, тохирлын үнэлгээний чиглэлээр худалдааг хөнгөвчлөх, зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар чөлөөтэй нэвтрүүлэхэд шаардлагатай бараа, бүтээгдэхүүн, мэдээллийг харилцан солилцох, Европын холбооны орнуудад бүтээгдэхүүнээ экспортлох зорилготойгоор Монголын үйлдвэрлэгчдийг “Аюулгүйн тэмдэг” авахыг дэмжих, Мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын сургалт, шалгалт, баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллах