Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орохгүй


7 жил

   Нийслэл хотод энэ сарын 15-наас автозамын засвар шинэчлэлт, дэд бүтцийн ажил эхэлсэн. Үүнтэй холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал гаргаж иргэдээс санал асуулга авсан. Гэвч иргэд дэмжээгүй учраас дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор хязгаарлаж, дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орох санал хүчингүй боллоо.

Энэ жил Замын Цагдаагийн газар болон Зүүн дөрвөн замын гүүрэн гарцын томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Уг ажилтай холбогдуулан замын зорчих хэсгүүдийг хааж, таван байршилд түр зам гаргаад байна. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замыг барьж, өнөөдөр нээлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү