НӨАТ-ын сугалааны хоёр супер азтан 100 саяыг хувааж авна


8 жил

   НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өчигдөр болж супер сугалааны хоёр азтан шалгарсан юм. Тэгвэл Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 7.10 дахь хэсэгт заасны дагуу сугалааны тохиролоор тухайн төрлийн урамшуулалд хоёр буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно… гэж заасны дагуу гуравдугаар сарын супер шагнал 100 сая төгрөгийг хоёр азтанд 50 50 сая төгрөгөөр олгох юм.

Энэ удаагийн тохиролд 2018 оны гуравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 18,650,280 баримт хамрагдсанаас:

10 сая төгрөгийн нэг
5 сая төгрөгийн 15
нэг сая төгрөгийн 170
200 мянган төгрөгийн 1663
50 мянган төгрөгийн 16920 баримт тохиролд таарч, нийт 18769 иргэн азтан боллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү