"Шинэ Монгол" сургуулийн ойролцоох буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 67 дугаар байрны 5 давхрын мансард шатаж байна гэсэн дуудлагыг өнөөдөр өглөө 08:44 цагт Нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу гал унтраах хоёр ангийн гурван тасаг ажиллаж байна. Одоогийн байдлаар бэртэж, гэмтсэн хүн байхгүй хэмээн Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
1
0
0
0
0
0