Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлснээр ЧД-ийн шүүхэд одоо эхлэх гэж байна. Чингэлтэй дүүргийн шүүхээс прокурорын хүсэлтийг өнөөдөр хэлэлцэхдээ өмгөөлөгч нарыг нь байлцуулж, өөрсдийг нь Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар оролцуулах бололтой.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн шадар хамгаалагч Төрийн тусгай хамгаалалтын газрын хоёр ажилтан 461 дүгээр ангид хамт хоригдож буй гэнэ. Хуульд зааснаар Ерөнхий сайд асан ажлаа өгснөөсөө хойш дөрвөн жилийн хугацаанд төрийн хамгаалалтад байдаг аж.