Дараах ‘Харилцах чадвар’-ын тест асуултад хариулахдаа: Тийм-2 ; Үгүй-0 ; Заримдаа-1 оноо тус тус тавиад эцэст нь дүнг бодож гаргаарай.
- Ажил хэргийн уулзалт хийх тохиолдолд түүнийг хүлээх үедээ сэтгэл чинь догдолдог уу?
- Эмчид үзүүлэхээ хойшлуулсаар байгаад бүр тэсвэрлэхгүй болохоороо очдог?
- Ямар нэг хурал, зөвлөгөөнд илтгэл тавих, үг хэлэх даалгавар аваад тэвдэх эвгүйрхэх сэтгэл төрдөг үү?
- Таныг урьд очиж үзээгүй газар луу томилолтоор явуулах гэвэл түүнээс татгалзах оролдлого хийдэг үү?
- Өөрийн сэтгэлийн зовлонгоо хэн нэгэн хүнтэй хуваалцах дуртай юу?
- Хэрэв танихгүй хүн гудамжинд танаас юм гуйж хүсвэл та эвгүйцдэг үү?
- Эцэг эх, үр хүүхдийн хооронд, өөрөөр хэлбэл янз бүрийн насны хүмүүсийн хооронд бие биесийг ойлголцохгүй асуудал байх ёстой гэдэгт та итгэдэг үү?
- Та хүнд зээлдүүлсэн мөнгөө өөрөө сануулахаасаа зовдог уу?
- Зоогийн газар танд харваас муудсан хоол авчирч өгвөл та юм хэлэхгүйгээр орхин гардаг уу?
- Танихгүй хүнтэй нэг дор байхдаа та дуугардаггүй, хэрэв тэр хүн яриа эхэлбэл танд түвэгтэй санагддаг уу?
- Дэлгүүр, касс зэрэг хаа нэгэн газарт урт дараалал хүлээж зогсохоос халшраад яваад өгдөг үү?
- Та ямар нэгэн маргаан таслах комисст оролцохоос та эмээдэг үү?
- Урлаг, уран зохиол, соёлын бүтээлийг та зөвхөн өөрийнхөөрөө л үнэлдэг ба бусдын саналыг тоодоггүй юу?
- Таны хажууд хүмүүс сайн мэдэх асуудлаар чинь буруу, алдаатай юм хэлэлцэж байвал та маргаанд орохгүй, дуугүй байж чаддаг уу?
- Сургалт, албан ажлын асуудлаар таныг хэн нэгэнд туслахыг хүсэхэд төвөгшөөх сэтгэл төрдөг үү?
- Өөрийн үзэл бодлыг ярихаасаа илүү бичгээр илэрхийлэх дуртай юу?
Одоо онооны дүнгээ харцгаая
30-32: Танд харилцааны чадвар сул,үүнээсээ болж та өөрөө их зовдог
25-29: Та зожиг үг дуу цөөтэй, ганцаараа байх дуртай, тиймээс найз нөхөд цөөнтэй
19-24: Та хангалттай нийтэч, танихгүй газар шинэ нөхцөлд өөртөө итгэлтэй байж чаддаг. Таны хэл ярианд бусдыг дооглох нь заримдаа ямар ч үндэсгүй байдаг талтай. Тэгэхдээ энэ алдааг засаж болно.
14-18: Таны харилцах чадвар хэвийн хэмжээнд байна. Та янз бүрийн юманд сэтгэл зовуулалгүйгээр шинэ ажил хэрэг эрхэлж, хүмүүстэй танилцдаг. Тэгэхдээ та шуугиантай хүмүүст дургүй, олон үг яриа танд эвгүйцэл үүсгэдэг.
6-13: Та хаа ч өөриймсөг байдаг, ямар ч асуудлаар, тэр бүү хэл өнгөцхөн мэддэг зүйлийн талаар ч дуртай ярьдаг. Ямар ч ажлыг гүйцэтгэхээр авдаг хэдий ч тэр болгон дуустал нь хийдэггүй талтай. Энэ тал дээрээ бодож үзэхэд гэмгүй.
5-аас доош: Та хэтэрхий нүүрэмгий, яриасаг, олон үгтэй. Та ямар ч хамаагүй хэрэгт оролцох дуртай. Түргэн зантай, бодит биш, хүмүүс тантай харилцахад хэцүү байдаг.